Dark Light
Нийгэм | 2022-12-09

ХНХЯ: Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн менежер Яссер Эл-Гаммал тэргүүтэй Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт  Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт анхаарах асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. 

 

Ноён Яссер Эл-Гаммал, Дэлхийн банкны дэмжлэгтэй төсөл арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд,  цаашид нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг шинэчлэх, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэлээ. 

Мөн Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob” платформыг нэвтрүүлсэн.   ХХҮЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Даваажаргал eJob платформын сервер, тоног төхөөрөмж, программ хангамжийг товч танилцуулав. Энэхүү систем нь ажил олгогч болон ажил хайгчдыг ойртуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн платформ болсныг талууд онцлон дүгнэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10