Dark Light
Нийгэм | 2022-12-10

Хурандаа Т.Галбадрах 5 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Мотобуудлагын 12 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрахын гэр бүлийн зүгээс ажиллагааны газар оронд ашиглагдаж, хуучирч он цагийн элэгдэлд орсон хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэх зорилгоор таван сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөгжмийн зэмсгийг хандивлалаа.

        Тэрбээр хэлсэн үгэндээ, “Бүтэн жилийн хугацаанд эх орноосоо алс хол дэлхийн энхтайвны төлөө албан үүргээ гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүнд чөлөөт цагаа зөв боловсон, соёлтой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юмсан хэмээн бодож, мөрөөдөж явсан минь өнөөдөр биеллээ оллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын хамгийн залуу гишүүн орны хувьд тусламж хэрэгтэй газар оронд залуус маань хэрхэн ажиллаж нэгдэн нийлж чаддаг вэ гэдгийг харуулж, илүү эрч хүчтэй үлгэр жишээч байхыг хүсье" хэмээгээд хөгжмийн зэмсгийг Мотобуудлагын 12 дугаар ээлжийн батальоны сургалт соёл хүмүүжил эрхэлсэн орлогч дэд хурандаа П.Энхтайван болон соёл хүмүүжлийн офицер ахмад О.Ичинноров нарт гардуулан өгсөн юм.

Х.УНДАРМАА


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10