Dark Light
Нийгэм | 2022-12-11

“Улаанбаатар ММС Энержи” АНУ-ын “Принцетон” багийг 20:21-ээр буулган авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Абу Даби ФИБА 3х3 дэлхийн их дуулгын тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг АНУ-ын “Принцетон” багийг 20:21-ээр буулган авч хожлоо.  Америкийн “Принцетон” багийн бүрэлдэхүүнд “НБА”-гийн “ Алдарын танхим”-ын гишүүн Рик Барригийн хүү Канён Барри тоглосон байна. Тэрбээо саяхан АНУ шигшээдээ тоглож тивийнхээ аварга болоод байсан юм.
Өнөөдөр манай баг 21:45 цагаас Бельгийн “Антверп” багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ. Тухайн улирлын зөвхөн их дуулгад оролцсон амжилтаар нь Финалд өрсөлдөх эрх өгдөг учраас Финалд дэлхийн бүх топын топ багууд цугладаг. Ази тивээс зөвхөн “Улаанбаатар ММС Энержи” баг маань өрсөлдөж байна.  Хэсгээсээ гарч чадаагүй багуудыг харахад л сүртэй байна. Дэлхийн шилдэг “Лиман”, “Шакиай”, “Утреч”, “Принцетон” багууд мултарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19