Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн “Мөнхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 297 км, сумын төвөөс зүүн урд зүгт 36 км, Тэс сумаас урд зүгт 55 км/-т Суудлын автомашин Увс аймгийн Зүүнхангай сум орох замд осолдсон тухай дуудлагыг 12 сарын 15-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэс сумын чиглэлд зорчиж явсан иргэн В /45 настай, эрэгтэй/-ийн “Тоёота Приус-10” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ замын хажуу руу унасан байсныг босгож Увс аймгийн Зүүнхангай сум руу автомашиныг чирж хүргэжээ.
Нийгэм | 2022-12-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




