Dark Light
Нийгэм | 2022-12-17

ЦЕГ: Айлын хаалга дээр будгаар бичиж, цаас наасан хэргийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан” гэх утгатай  дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байдалтай байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна. 

Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01-02 цагийн хооронд авсан. 

Тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй бөгөөд ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10