Dark Light
Нийгэм | 2022-12-17

“Эрдэнэс Тавантолгой” ХК МЭДЭГДЭЛ гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК МЭДЭГДЭЛ гаргажээ. Уг мэдэгдэлд: 

"Цахим орчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 жил ажиллаж байгаа тухай ташаа мэдээллийг түгээж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийг төлөөлөх 7, хараат бус 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Компанийн тухай хууль, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийг тус тус үндэслэн томилж чөлөөлдөг.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хувьд “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар томилох шийдвэр гарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн хурлаар баталгаажуулсан. 

Иймд иргэд олон нийт та бүхэн цахим орчинд түгээж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эргэлзээтэй мэдээллийг www.ETT.mn цахим хаягаар нэвтэрч бодит мэдээлэлтэй танилцахыг хүсье" гэжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10