2021 оны 12-р сарын 29-нд Баянзүрх дүүргийн 6-р хороо, 22-р сургуулийн хойд талд байрладаг Монгол улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн өндөр" түүхэн барилгыг хамгаалалтад авах захирамж гарч байсан. Үүний дараагаас нийслэлийн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчид шилжүүлсэн нь хууль зөрчиж байгаа гэж үзэн шүүхэд хандсан юм. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс 12-р сарын 15-ны өдөр шийдвэр гарч "Гоожингийн өндөр"-ийг нийслэл мэдэлдээ авч чаджээ.
Ингэснээр төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн Өндөр"-ийг сэргээн засварлаж, музей болгох ажил эхэлж байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүрэг
АДМИН








Нийгэм







