Dark Light
Нийгэм | 2022-12-19

Твиттер бусад сошиал платформуудын линкийг хориглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ эзэнтэй болоод удаагүй байгаа Твиттер хуудас бусад томоохон сошиал платформуудын линкийг хориглох тухай мэдэгджээ. Ням гарагт танилцуулсан шинэ дүрмээр тун удахгүй Твиттерийн хэрэглэгчдэд Facebook, Instagram, Mastodon, Truth Social, Tribel, Nostr, Post зэрэг цахим платформуудын линк хориотой болно.

Хэдийгээр дээрх платформуудад хориг тавих ч төлбөртэй зар сурталчилгаа байршуулахыг зөвшөөрөх ажээ. Мөн Илон Маскын хориг тавьсан платформууд дунд ТикТок апп багтаагүй байна. БНХАУ-ын Засгийн газрын хяналтад байдаг гэж үздэг ТикТок апп нь АНУ-ын бодлого тодорхойлогчдын дунд үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй платформд тооцогддог. 

Твиттер компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жэк Дорси Илон Маскын уг шийдвэрийг хэрэгцээтэй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10