Dark Light
Нийгэм | 2022-12-19

Францис пап албан үүргээ хүлээлгэж өгөх захиаст хэдийн гарын үсэг зуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Францис пап Испанийн АВС телевизэд өнгөрсөн амралтын өгсөн ярилцлагадаа биеийн байдал нь гэнэт муудсан тохиолдолд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх тухай захидалд хэдийн гарын үсэг зурсан гэдгээ мэдэгджээ. Тэрээр хэдэн жилийн өмнө энэ тухай гэрээслэлээ бичиж  Ватиканы төрийн нарийн бичгийн дарга асан кардинал Таркисио Бертонд илгээсэн гэжээ. 

Энэ жил 86 настай Ромын пап нас өндөр гарсан тул эрүүл мэндийн байдал нь гэнэт муудаж болзошгүй талаар сэтгүүлчийг асуухад тэрбээр хариуд нь энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болсон байгаа гэдгийг хэлжээ. Эрүүл мэндийн байдал муудах болон өөр бусад шалтгаанаар албан үүргээсээ татгалзах тохиолдолд хэрхэх тухай захиаст гарын үсэг зурж кардинал Бертонд илгээсэн хэмээжээ. 

Францис пап энэ тухайгаа анх удаа ам нээсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр өвдөг нь өвдөж байгаа ч биеийн байдал нь харьцангуй сайн байгаа юм. Өвдөгнийхөө өвчнөөс болж олон нийтийн өмнө гарахдаа зарим тохиолдолд тэргэнцэр болон таяг ашиглаж байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10