Dark Light
Нийгэм | 2022-12-19

Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-руу хагалгаанд орохоор явжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтаасан" талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. 

Тодруулбал:

Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? хэмээн жиргэсэн юм. 

Уг асуудалтай холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас тодруулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан. БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөсөн байсан хагалгаанд орохоор явсан. Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10