Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн Цагаан хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 108 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т 12 сарын 19-ний өдрийн 13:30 цагийн орчим иргэн Б төөрсөн, осгосон байдалтай олджээ.
Тодруулбал: Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид тус сумын Цагаан хөтөл гэдэг газар автозамын цасыг цэвэрлэж зам гаргаж байх явцад иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг төөрсөн, осгосон байдалтай байсныг олж Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд тээвэрлэн хүргэсэн байна.
АДМИН








Нийгэм







