Dark Light
Нийгэм | 2022-12-20

13 сумын Ерөнхий боловсролын сургуулийг ухаалаг дэлгэцээр хангаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Азиа” ТББ 2022 оны 5-р сараас 300-аад сая төгрөгийн өртөг бүхий “Орон нутгаас дэлхий” рүү төслийг Сүхбаатар аймгийн 13 суманд хэрэгжүүлж байна. Эдгээр сургуулийг ухаалаг дэлгэцээр хангаж, багш нарын арга зүйд шинэчлэл хийх, түүгээр дамжуулан сургалтын чанарт ахиц гаргах зорилготой. Мөн мэдээлэл технологийн багш нарыг чадавхжуулах  3 үе шаттай сургалтыг явуулж, сургууль бүрд сурагчдын клубийг байгуулж байна. Үүний зэрэгцээ Асгат, Дарьганга, Халзан, Уулбаян сумын ЕБС-ийн номын сангийн дотоод орчныг сайжруулж, номоор хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Итали улсад төвтэй “Азиа” ТББ нь 2016 оноос хойш манай аймгийн боловсролын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2018 онд Асгат сумын ЕБС-ийн дотуур байранд 200 гаруй сая төгрөгийн их засвар хийж, сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байрлуулан хүлээлгэж өгсөн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10