Dark Light
Нийгэм | 2022-12-20

Энэтхэгийн хос Аргентин, Францын багийн өмсгөлтэй хуримаа хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Катар улсад болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод Аргентины шигшээ баг Францын шигшээ багтай тоглож ялснаар дэлхийн аваргын цомын эзэд болсон билээ. Хэдийгээр хөлбөмбөгийн ДАШТ дууссан ч Энэтхэг улсын Керала мужид хуримаа хийсэн хос Аргентин болон Францын шигшээ багийн өмсгөлтэй хуримаа хийжээ.

Сачин болон Атира нарын хурим дэлхийн аваргын сүүлчийн тоглолттой давхацсан учир тэд дэмжиж байгаа багийнхаа өмсгөлийг өмссөн байна. Сүйт залуу Сачин Аргентины багийн тамирчин Лионел Мессигийн үнэнч шүтэн бишрэгч бол сүйт бүсгүй Атира Францын багийн дэмжигч ажээ. 

Хос уламжлалын дагуу хуримын хувцас гоёл чимгээ зүүсэн ч сүйт бүсгүй хувцсан дээрээ Францын шилдэг тамирчин Мбаппегийн өмсгөлийг, сүйт залуу Аргентины тамирчин Мессигийн өмсгөлийг өмссөн байна. Аргентин, Францын тоглолтын торгуулийн цохилт 4:2 харьцаагаар өндөрлөж, Аргентины шигшээ баг ялсны дараа хөгжөөн дэмжигчид нь өргөн дэлгэр баяраа тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10