Dark Light
Нийгэм | 2022-12-20

Чингис хаан музейд тайлбар хийх эрх олгох сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газар Чингис хаан музейтэй хамтран “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх” эрх олгох сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингис хаан музейд зохион байгууллаа. 

Сургалтыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Г.Эрэгзэн (Түүхийн ухааны доктор, Ph.D), Л.Эрдэнэболд (Доктор, профессор), С.Цолмон (Ph.D, профессор) нарын эрдэмтэд, Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургагч багш Б.Мөнхбат нар Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр музейн үзмэр дээр тайлбарлан сургалтыг явууллаа. 

Сургалтад аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч 52 хүн хамрагдлаа. Сургалтад хамрагдсан хөтөч тайлбарлагч нарт Сертификат олгож, Чингис хаан музейд 2023 оны турш тайлбар хийх эрхийн үнэмлэх олгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19