Энэ сарын есний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар "Ковид-19" цар тахлын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгосон. Үүнээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн ч төсвийн мэдээлэл иргэдэд ил тод болоогүй байна.
Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрбээр:
Ковид-19 цар тахлын үеийн төсвийн санхүүжилтийн ажилд аудит хийгдсэн. Аудитын дүгнэлт баталгаажсан. Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тун удахгүй түр хороонд танилцуулна. Үүний дараа иргэдэд нээлттэй мэдээлнэ. Одоогоор тоо зарлах боломжгүй. Нууж хаах зүйл байхгүй гэв.
АДМИН







Нийгэм




