Иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсонтой холбогдуулан АН-ын гишүүд төв талбайд мэдээлэл хийлээ.
АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн н.Мөнхбат:
“Өчигдөр СБД-ийн шүүх дээр Даваагийн Мөнх-Эрдэнийг баривчлах шүүх ажиллагаа явагдлаа. Үүний үндэслэл нь Д.Мөнх-Эрдэнийг ажлын байран дээрээ согтуу байсан гэх шалтгаанаар баривчилсан. Гэвч тэр хүн хувийн эзэмшлийн өөрийн оффис дээрээ 100гр л уугаа биз дээ.
Үнэндээ Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын гомдлоор буюу салаавч өгч доромжилсон гэх шалтгаанаар баривчилсан.
Тэрийг нь шүүх авч хэлэлцээд хорих үндэслэлгүй гэж сулласан боловч зөрүүлээд Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, сарын баривчилгаатай гэх саналыг оруулаад түүнийг нь шүүх хэлэлцээд баталсан.

Д.Мөнх-Эрдэнэ бол Монголд байгаа нэг номерын нөлөөлөгч олон дагагчтай, олон хүнд дуу хоолой нь хүрдэг. Манайхан тархины тураалтай хэрэлдэн хэрэлдэн тэр лайвын дуустал нь үздэг. Үүн дээр үндэслэн нүүрсний хулгайчид хулгайгаа дарах гэж байна. Тийм учраас АН-ийн зүгээс Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж байна” гэв.
АДМИН








Нийгэм







