Dark Light
Нийгэм | 2022-12-20

Өвлийн тэргүүн сарын цагаагчин гахай сар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022.12.21, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.21, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.39-17.01

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10