Dark Light
Нийгэм | 2022-12-20

"Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан А-г 1 сар цагдан хорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, түүнийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360,000 ам.долларыг хахуульд авсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татсан байна.

Иймд  тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10