Dark Light
Нийгэм | 2022-12-21

Эгч дүү тамирчид улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулсан 16 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурдаа сорьсон Монголын эгч дүү тамирчид улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ.

Тус тэмцээний 2 дахь өдөр ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Б.Энххүслэн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдсэн бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секундын дараа барианд орсон байна.

Харин Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 гэсэн амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10