Dark Light
Нийгэм | 2022-12-21

Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан дахин хойшлогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ШӨХТГ-с банкууд 1% -ийн шимтгэл авах нь хууль бус гэж тогтоогоод, дахин шимтгэл авахгүй байх, мөн өмнө гаргасан зөрчлийн үр дагавраа арилгах албан даалгавар гаргаж, тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан ч нэр бүхий арилжааны 9 банкнаас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байна. 

12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар банкуудаас гаргасан хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гаран шүүх хурлыг 12 сарын 21- нд буюу өнөөдөр хуралдахаар хойшлуулж шийдвэрлэсэн. Гэвч зарим банкнаас шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргасан тул өнөөдөр товлогдоод байсан анхан шатны шүүх хурал банкуудаас гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дахин хойшлогдлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10