Dark Light
Нийгэм | 2022-12-21

Жагсагчид "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н нээлттэй сонсголд ирсэн ч танхимд багтсангүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2022.12.21/ 10.00 цагт Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд зохион байгуулахаар тов зарласан.

Гэсэн хэдий ч нээлттэй сонсгол хийхэд Төрийн ордны танхим хүрэлцэхгүй байна. Түр хорооноос Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд, жагсагчдын төлөөллийг дөрвөн танхимд хуваан байрлуулж хоорондоо цахимаар холбогдох зохион байгуулалтыг хийсэн ч жагсагчид эсэргүүцэн үймээн гаргалаа. 

Жагсагчдын зүгээс дарга нар нь нэг танхимд суучихаад иргэдийг тусад нь хүйтэн өрөөд суулгаж байгааг эсэргүүцэж байна. Бүх талууд байлцаж байгаад их танхимд зохион байгуулаачээ гэсэн шаардлагыг хүргүүлсэн ч түр хорооны зүгээс Их танхимд зохион байгуулах техникийн боломж бололцоо байхгүй гэдгийг учирлалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10