Dark Light
Нийгэм | 2022-12-21

ШӨХТГ: Юнивишны нэмэгдсэн төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэггүй болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна. Тиймээс Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болно.

Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай болон зүй ёсны монопол ААН-үүдэд ШӨХТГ хяналт тавих зохицуулалттай ч 2016 онд хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зохицуулалттай салбаруудын үнийг тухайн зохицуулах хороод нь өөрөө хянахаар өөрчлөн баталсан байдаг. Иймд ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн бөгөөд 2016 онд орсон дээрх өөрчлөлтийг хасуулах саналыг тусгасан болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10