Dark Light
Нийгэм | 2022-12-21

Хөлдөлтийн үеийн шинж тэмдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөлдөлтийн үеийн шинж тэмдэг:

Эхлээд даарч байгаад хатгаж байгаа мэт мэдрэмж төрөх

Бие бадайрах

Арьсны өнгө улаан, цагаан, шар болох

Арьс хатуурах

Булчин хөшиж хөдлөхөд бэрх болох

Дулаацсаны дараа улайх

Хөлдөх үед арьс бадайрдаг тул хөлдөж байгаагаа анзаарахгүй байж болно.

Үе шат

Хөлдөж эхлэх – Хөлдөлтийн эхний шат бөгөөд арьсны өнгө цайрч, маш ихээр даарна. Улмаар хөлдөж буй хэсгийг зүүгээр хатгаж байгаа мэт санагддаг. Дулаацах үед өвдөлт мэдрэгддэг. Хөлдөлт эхэлсний дараа дулаан газар байснаар хэвийн болох боломжтой.

Өнгөн хөлдөлт – Энэ хөлдөлтийн дараагийн үе бөгөөд арьс улайж, цагаарч, цайж ажиглагдана. Арьс зөөлөн байх боловч арьсан доорх өөхөн давхарга зайрмагтаж эхэлсэн байдаг. Арьс дулаацаж байгаа мэт санагдах боловч энэ нь маш аюултай нөхцөл юм. Хэрэв энэ үед дулаацаж чадвал арьсны өнгө бараан хөх эсвэл ягаан өнгөтэй болох бөгөөд хатгуулж өвдөх, шатаж буй мэт өвдөлт ажиглагддаг. 24-36 цагийн дараа цэврүү үүснэ.

Гүн хөлдөлт – Хөлдөлт үргэлжлэх тусам арьсны бүх давхаргуудад нөлөөлөх бөгөөд даарах мэдрэмж ч төрөхөө байж, хөлдсөн хэсэг бадайрна. Улмаар өвдөлт, дааралт, бие эвгүйцэх бүх мэдрэмжүүд арилж, булчин хөшиж хөдлөхөө больдог. Энэ үед дулаацвал 24-48 цагийн дараа том цэврүүнүүд үүсэх бөгөөд хөлдсөн хэсэг харлаж, хатууран үхэждэг. Үхэжсэн хэсгийг тайрч авна.

Осголт /биеийн температур буурах/ гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Осголтыг хэрхэн таних вэ?

• Биеийн температур 33 С хүртэл буурах:

• Маш их даарч, чичирсэн.

• Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.  

• Барихад маш хүйтэн байна.

• Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон.

• Нүд нь гөлөрсөн.

• Судасны цохилт цөөрсөн / 1 минутад 60-аас доош /

• Нойр их хүрч, нойрмоглоно.

• Ухаан санаа өөрчлөгдөнө.

Харин биеийн температур 30С хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10