Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар өнөөдөр 11 цагийн үед төрийн ордны баруун хаалган дээр иргэд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг шаардаж 1 цаг 15 минутын турш -18 градусын хүйтэнд нүцгэлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн.
Нүцгэлсэн иргэдийн тал нь осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.
Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагаас иргэдийг хувцсаа өмсөхийг сануулж албадан зогсоолоо.
АДМИН








Нийгэм







