Dark Light
Нийгэм | 2022-12-21

“Изинис Эйрвэйс” ХХК-ийн нислэгт хориглосон эд зүйлс илрээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Изинис Эйрвэйс” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр EZA /MG/802 аяллын дугаартай нислэгээр 15:33 /олон улсын цагаар/ (орон нутгийн цагаар 23:33) цагт БНХАУ-ын Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх буудлаас хөөрч “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 17:23 /олон улсын цагаар/ (орон нутгийн цагаар 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01:23) цагт буусан. Монгол Улсын агаарын зайд үргэлжилсэн нислэгийн хугацаа 57 минут бөгөөд энэ хугацаанд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглагддаг AIRCON2100 системийн дэлгэцэнд ажиглалтын ADS-B болон SSR тоног төхөөрөмжийн дохио алдагдсан мэдээлэл ирээгүй, ажиглагдаагүй.

Тус нислэгээр аюултай ачаа тээвэрлэх мэдээлэл ирүүлээгүй бөгөөд нийт 29 тонн ачаа орж ирсэн ба 12 дугаар сарын 05-ны өдөр ачааг агаарын хөлгөөс буулгаж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Аюулгүй байдал, хамгаалалтын алба 1322 ачаанд аюулгүй байдлын үзлэг хийж, наалт наасан. Хориглосон эд зүйлс илрээгүй.

Мөн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь ОХУ-руу нислэг үйлдээгүй болно.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10