Dark Light
Нийгэм | 2022-12-21

Өдөр бүр хилээр 100 машин нүүрс гаргадаг компанийн эзэн хэн бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн зургаадугаар сард Тавантолгойгоос хил хүртэл нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулахад учирч буй саад бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо байгуулагдаж,  түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболд томилогдсон байдаг.  

Тус түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд Бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудал нэг үеэ бодоход харьцангуй цэгцэрсэн. 300 гаруй бөмбөлөг тээвэр яг хүрдний системээр явж байгаа. Дундуур нь өөр машин дайрдаг гэх мэт асуудал байхгүй.  Гэхдээ хятадын  Чалко компанийн хүсэлтийн дагуу өдөр болгон гардаг 100 машин байна. Чалкогийн 100 машин Монголд ч PCR өгдөггүй хэмээн мэдэгдсэн. 

Чалкогийн гэх "Говь хангайн хөдөлмөр" компани нь  Баясгалангийн Номин гэх хүний нэр дээр байх бөгөөд өдөр бүр 100 машин нүүрс ямар ч асуудалгүй хориг саадгүй тээвэрлэдэг болж таарч байгаа юм. 

Иргэн Б.Номин нь монголын нэртэй хөтлөгч, сэтгүүлч Д.Цовоогийн охин бөгөөд Лондон, Бээжинд боловсрол эзэмшсэн, англи хятад хэлтэй аж. Түүний ард Хятад эзэн байна уу? эсвэл садан төрөл болох Э гэгч ахынхаа нөлөөгөөр энэ хэмжээнд хүртлээ хөлжиж, шударга бус өрсөлдөөний тоглогч болсон уу? гэх хардлага хөвөрч байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10