Нүүрсний хулгайд холбогдсон гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрбээр:
Миний хувьд 40 мянган жолооч бэлтгэж, 2000 мэргэжилтэнг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн алдаг гэгчээр тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү бүр сүүлдээ жолооч нар луу дайрч эхэллээ. Улс төрд орсон цагаас эхлээд намайг маш их гүтгэлэг гаргасан. Би нүүрс тээврийн компани эрхэлж байсан нь үнэн. Би үүнийгээ нуудаггүй. Нүүрс тээврийн компани хил, гаалиар зөвшөөрөлгүй тээвэр хийх ямар ч эрх мэдэл байхгүй. Би шалгуулахад бэлэн байна гэв.
АДМИН








Нийгэм







