Dark Light
Нийгэм | 2022-12-21

Ерөнхий хяналтын сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэхүү сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлжээ. 

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалж байгаа юм. 

Тэрбээр:

Өнөөдрийн зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол нь холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, тайлбар авах зорилготой. Харин нүүрстэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол нь гэрч дууддаг, нотлох баримт цуглуулдаг, нотлох баримтад үнэлгээ хийдэг. Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол үүний дараагаар хийгдэнэ. Энэ сонсгол нь хоёр өөр зохицуулалттай гэдгийг оролцогчид анхаарна биз.

Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Мөн гишүүдээр ч яриулъя. Иргэд, гишүүд ээлжлээд асуултаа асуугаад, үгээ хэлээд явах боломжоор нь хангая. Одоогоор сонсголд 59 иргэний нэрийг өгсөн. Эдгээр иргэнээр хязгаарлагдахгүй гэвэл эхний нэр өгсөн хүмүүс нь асуултаа асуугаад үгээ хэлж байг. Тэр хооронд шинээр үг хэлэх иргэд нь нэрээ бичээд өгч болно. Энэ бол УИХ-аас ямар нэгэн алхам хийж байгаа үйлдэл гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10