Dark Light
Нийгэм | 2022-12-21

ЦЕГ: Нүцгэн суулт зарласан иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүцгэн суулт зарлаад байсан иргэдийн биед Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: “Эрүүл мэндийн байгууллагаас жагсагчид буюу нүцгэлсэн иргэдэд осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн тул Дэнжийн 1000 дахь түр саатуулах байрыг гаргаж өгсөн. Хэрвээ гэмт хэргийн шинж чанартай үйлдэл илэрвэл тухайн саатуулах байрандаа үргэлжлүүлэн байцаалт мэдүүлэг авна” гэлээ.

Мөн Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран ажиллаж иргэдийн эрх ашгийн талд байгаа талаар хэллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10