Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр УЕПГ-ын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал 2013 оноос хойших шийдвэрлэсэн болон шалгаж байгаа хэргийн талаар танилцууллаа.
Тэрбээр:
“Прокурорын хяналтад 2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 89%-ийг АТГ, 11%-ийг ЦЕГ шалгасан.
Хэрэг бүртгэлтийн 32 хэргээс 16 хэрэгт холбогдох 72 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол найман хэргийг хаасан байна.
Мөн энэ хугацаанд мөрдөн байцаалтын 16 хэрэгт ажиллагаа явуулснаас гурван хэргийг шүүхэд шилжүүлж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэв.
АДМИН








Нийгэм







