Dark Light
Нийгэм | 2022-12-21

“MEDLE” анхны цахим сургуулийн багш нарт компьютер гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө. 

Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэйгээр олгох зорилготой цахим сургуулийн багш нар ийнхүү хичээлийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн болох тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Өнөөдрийн байдлаар цахим сургуульд 21 аймаг, 9 дүүрэг 499 сургуулийн 10 дугаар ангийн 10 мянга гаруй сурагч суралцаж байна. Нийт 148 багш 16 судлагдахууныг зааж байгаа юм. 

Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангана.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10