Dark Light
Нийгэм | 2022-12-21

Жагсагчид: Цагдаа нар 17 хүнийг авч явсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр өдөр 11 цагийн орчим зарим жагсагчид төрийн ордны баруун хаалганы гадна нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Нэг цаг гаруй хугацаанд нүцгэн эсэргүүцэл илэрхийлсэн жагсагчдад эрүүл мэндийн байгууллагаас осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж цагдаагийн байгууллага албадан зогсоож түр саатуулах байранд байрлуулж тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

Гэтэл түр саатуулах байрнаас эмчилгээ хийлгээд гарсан иргэнийг дахин саатуулахаар авч явсан байна. Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг хааж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийх нэрийдлээр албадан тарааж байна гэсэн мэдээллийг жагсагчдын зүгээс хэлж байна.

Жагсагчид: "Монгол төр хүчтэй байна гэхдээ иргэддээ л хүчтэй байх юм даа. Талбай дээр жагсаж байсан иргэдийг ямар нэгэн захирамж, бичиг байхгүйгээр шууд албан тарааж, суулт зарлаж байсан хүмүүсийн хувцсыг хурааж авч явсан. Эмнэлгийн байгууллагаас үзлэг хийх шаардлагатай гэдэг зүйлийг хэлж, мэдээлэл хийсний дараа цагдаагийн алба хаагч нар 17 хүнийг хүч хэрэглэн авч явсан" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10