Өнөөдөр өдөр 11 цагийн орчим зарим жагсагчид төрийн ордны баруун хаалганы гадна нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Нэг цаг гаруй хугацаанд нүцгэн эсэргүүцэл илэрхийлсэн жагсагчдад эрүүл мэндийн байгууллагаас осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж цагдаагийн байгууллага албадан зогсоож түр саатуулах байранд байрлуулж тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Гэтэл түр саатуулах байрнаас эмчилгээ хийлгээд гарсан иргэнийг дахин албадан саатуулахаар авч явсан байна.
Иргэн: Төрийн ордны баруун хаалган дээр нүцгэн жагссан манай нөхөр ухаан алдаад дэнжийн 1000-д байрлах түр саатуулах байранд очсон гэсэн. Би тэнд очоод юу болж байгаа талаар асууж нөхрийнхөө эрүүл мэндэд санаа зовж байнаа гэхэд юу ч хэлэлгүй гурван цаг болсон. Хувцсыг нь гадаа арьс дэлгэсэн юм шиг дэлгээд тавьчихсан хэдэн цаг дотор нүцгэн суулгасан байсан. Нарийн шинжилгээ маргааш хийлгээрэй гээд гаргасан ч буцаагаад аваад явчихлаа. Би нөхрөө авмаар байна гэв.
АДМИН








Нийгэм







