Dark Light
Нийгэм | 2022-12-21

Герман улс Нигерт соёлын үнэт зүйлүүдийг буцаан өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Герман улс колоничлолын үеийн соёлын үнэт зүйлсийг эргүүлэн өгөх үйл явцыг үе шаттайгаар эхлүүлжээ. Үүнтэй холбоотой Бениний хүрэл цуглуулгын анхны 20 зүйл түүхэн эх орондоо буцаж очсон байна.

Нигерийн нийслэл Абужа хотод хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, хэвлэл мэдээллийн яамны сайд Клаудиа Рот "Энэ бол түүхэн өдөр. Бид хэзээ ч эзэмшиж байгаагүй зүйлсээ буцаан өгч байна" гэж хэлжээ. Тэрээр Германы төлөөлөгчдийн хамтаар Бениний хүрлийг Нигерт шилжүүлэх ажилд биечлэн оролцож байна. Ротын Германаас авчирсан үнэт үзмэрүүд олон арван жилийн турш Германы таван музейн цуглуулгад байсан. Улстөрч DW-д өгсөн ярилцлагадаа "Энэхүү шилжүүлгийн үйлдэл нь колоничлолын үед буюу хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийг өмчилж байсан хууль бус үйлдлүүд байсныг хүлээн зөвшөөрсний бэлгэдэл юм" гэжээ. 

Өмчлөлийг шилжүүлэх шийдвэр нь 2021 оноос хойш Холбооны Гадаад хэргийн яам, ХБНГУ-ын Соёл, хэвлэл мэдээллийн яамны сайдын ивээл дор явагдаж байгаа Нигерийн албаны хүмүүстэй хийсэн хэлэлцээний үр дүн юм. Мөн Европын олон улс орнууд хийж эхлээд байгаа энэ алхам нь дэлхийн нийтээрээ музейнүүдийг харилцан ажиллагааны шинэ хэлбэрийн талаар бодоход түлхэц болж байна.

Нигерт үзмэрүүдийг хадгалах шинэ музей байгуулахаар төлөвлөж байна. Герман улс тус музейг барихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаа аж. 

Эх сурвалж: DW


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10