Цагдаагийн ерөнхий газраас койн, критто валюттай холбоотой болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ: "Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дан ганц IHC койн биш бүх койнтой холбоотой асуудлыг шалгаж байгаа. Гэмт хэргийг үйлдэл агуулгатай зүйл байна уу гэдгийг нь шалгана. Түүнээс койн гаргасныг нь шалгаад байгаа асуудал биш. Өөрт давуу байдал олгож, бусдыг хохироосон асуудал байгаа үгүйг шалгаж, үндэслэлтэй байна гэж үзэх юм бол цагдан хорих саналыг прокурорт шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлж байгаа. О.Мөнхжингийн асуудал дээр шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй байна гэж үзээд цагдан хорьсон.
Мөн хоёрдугаар сарын 15-ний өдөр "Хүн нас барлаа" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд 27 настай "Н" гэгч нь 32 настай С гэгчийг архи согтуурсан үедээ хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэрэг гаргаад зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулсан" гэв.
АДМИН







Нийгэм







