Dark Light
Улс төр | 2026-11-14

ХОШУУЧ ГЕНЕРАЛ БАТСУУРИЙН ЭРДЭНЭБАТ ГОНАИВ БОЛОН ЭСТРЕЛЛА БААЗУУДАД АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | army.lk

Гаити улс дахь Зэвсэгт бүлэглэлүүдийг дарах олон улсын хүчний (GSF) командлагч, Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Гонаив (Gonaïves) болон Эстрелла (Estrella) дахь цэргийн баазуудад албан ёсоор ажиллалаа. Тэрээр эдгээр баазуудын байлдааны бэлэн байдал, захиргааны зохион байгуулалт болон үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний бэлтгэлийг газар дээр нь шалгаж танилцсан байна. 

Айлчлалын үеэр Шри-Ланкийн цэргийн багийн (SRICON) захирагч, хурандаа Х.Б.Т.Приянкара тус хүчний командлагчид Артибонит муж дахь ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон Эстреллад бааз байгуулах шинэ байршлын зураглалыг танилцуулав.

Энэхүү уулзалт нь хоёр баазын ажиллагааны чадавх, зохион байгуулалтыг нягтлахын зэрэгцээ тэнд үүрэг гүйцэтгэж буй улс орнуудын цэргийн багуудын харилцан ажиллагаа, дэмжлэгийг улам бэхжүүлэх чухал ач холбогдолтой болжээ. 

Мөн уг ажилд Монголын цэргийн багийн (MONCON) болон Чадын цэргийн багийн (CHACON) захирагч нар хүчний командлагчийг дагалдан оролцсон байна. Энэ нь Гаити улсад хүлээсэн олон улсын үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх хамтын хүчин чармайлт, нягт хамтын ажиллагааны илэрхийлэл боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08