Dark Light
Нийгэм | 2023-02-17

Туркийн газар хөдлөлтөөс хойш 248 цагийн дараа 17 настай охиныг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Турк, Сири улсуудад хоёр удаа хүчтэй газар хөдөлснөөс хойш 10 хоногийн дараа хоёр хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг эсэн мэнд аварсан байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлтөөс хойш 248 цагийн дараа 17 настай Алёна Олмез охиныг Туркэд ажиллаж байгаа аврагчид барилгын нуранги доороос олж аварчээ.

Олмезыг олохоос өмнө 30 настай Неслихан Килик, 12 настай Осман нарыг ойролцоох нурангиас авраад байсан юм. Өнөөдрийн байдлаар хоёр улсын нутаг дэвсгэрт тохиосон байгалийн гамшгийн улмаас нийт 44,000 орчим хүн нас барсан тоо бүртгэгджээ. 

Туркийн Засгийн газар газар хөдлөлтөд нурсан чанаргүй барилгуудыг барьсан компаниудтай холбоотой 60 орчим хүнийг баривчлан саатуулаад байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Турк улсад нэн шаардлагатай байгаа тэрбум ам.долларын тусламжийн сан бүрдүүлэхийг уриалсан байна. Мөн НҮБ газар хөдлөлтөд өртсөн Сири улсад 397 сая ам.долларын тусламжийн сан бүрдүүлэх хүсэлт гаргажээ. 

Эх сурвалж: The Guardian, CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10