Dark Light
Нийгэм | 2023-02-17

Орцонд дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  байрны орцонд иргэн Д-г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж эд зүйлсээ дээрэмдүүлсэн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа. Дэрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19