Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 10х6 метрийн хэмжээтай байшингийн хана тааз, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн З /75 настай, эрэгтэй/, Э /54 настай, эмэгтэй, оршин суух хаяг тодорхойгүй/ нар тус тус өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 10 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 00:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын /30 м2/ 1 өрөө байрны эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ч /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгч, иргэн О /69 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН




)



Нийгэм




