Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Нарийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Нарийн голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.16-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цэцэн-Уул сумаас Эрдэнэхайрхан сумын чиглэлд иргэн Ц /40 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Грэйс” загварын 2 зорчигчтой суудлын автомашин голын мөс цөмөрч суусан байсан тул 18:25 цагт татан гаргасан.
Нийгэм | 2023-02-17
Сэтгэгдэл бичих
АДМИН





)


Нийгэм




