Монгол кино нэгтгэлийн захиргаа, Монгол кино нэгтгэлийн ахмадын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран сар шинийн баярыг тохиолдуулан кино урлагийн салбарын ахмад уран бүтээлчдээ 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийт 180 гаруй Монголын кино урлагийн салбарын ахмад уран бүтээлчид ирсэн бөгөөд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг нар оролцож, зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан, ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэв.
Тус хүндэтгэлийн уулзалтын үеэр кино зураач Л.Чулуун, монтажчин С.Отгон, Монгол кино нэгтгэлийн цехийн дарга Т.Пялзай, кино найруулагч С.Баасанхүү, ерөнхий инженер П.Төмөртогтох, инженер С.Батчулуун, кино оператор Х.Цэрэнсодном, эдийн засагч О.Бямбаа, жолооч Г.Мижиддорж тэргүүтэй ахмад уран бүтээлчдийг Соёлын тэргүүний ажилтан, Ахмадын холбооны хүндэт тэмдгээр шагнав.

АДМИН








Нийгэм





