Dark Light
Нийгэм | 2023-02-17

Гар утас хулгайлан зугтаасан этгээдийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо явган хүний замаар гарч яваад халааснаасаа гар утсаа алдлаа" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын  халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шалгахад 21 настай эмэгтэй А-ийн гар утсыг 36 настай эрэгтэй У гэгч хулгайлсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж материалжуулан шалгаж байна.

Иргэд та бүхэн гудамж, талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10