Dark Light
Нийгэм | 2023-02-17

Г.Оюунцэцэг: Аав охин хоёр хамтдаа гавьяат хэмээх эрхэм цолыг хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. "25 дугаар суваг" телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Г.Оюунцэцэг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. 

Нэвтрүүлэгч, дуу оруулагч Г.Оюунцэцэг: "Би 1996 оноос хойш телевиз гэх их айлын босгыг давж байлаа. Жаахан охиныг тосож авч, дэмжиж боловсруулж, хөгжүүлж тусалж ажилласан "UBS" телевизийн хамт олондоо баярласнаа илэрхийлж байна. Мөн "25 дугаар суваг" телевизийн эд эс нь болж ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ сайхан өдөр ижий, аавыгаа дурсан санаж, үгүйлж байна. Ижий, аав маань тэнгэрээс охиноо харж байгаа бол Монгол улсын соёлын гавьяат зүтгэлэн хэмээх гайхалтай төрийн том одон шагналыг хүртлээ. Энэхүү шагнал маань бас аавын минь шагнал гэж бодож байна. Аав охин хоёр хамтдаа гавьяат хэмээх эрхэм цолыг хүртлээ гэж ойлгож байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19