Dark Light
Нийгэм | 2023-02-17

Ахлах ахлагч Д.Нямдаваа “Шилдэг алба хаагч”-аар шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах , аврах 21 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямдаваа нь Даланзадгад сумын 2022 оны“Шилдэг алба хаагч”-аар шалгарлаа.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд 11 удаагийн гал түймрийн дууудлагаар ажиллаж 23 хүний амь нас, аврах ажиллагааны 21 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж, ахуйн нэгж байгууллагын 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Мөн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 816 иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагад сургалт зохион байгуулж, мэдлэг, мэдээллийг түгээн ажилласан байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19