Dark Light
Нийгэм | 2023-02-18

Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын төлөөллүүдэд ёс заншил, ахуй соёлоо танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтан Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монголд байнгын үйл ажиллагаатай элчин сайдын яам, Олон улсын байгууллагын төлөөллийг Хустайн байгалийн цогцолбор газарт хүлээн авч, Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сарын баяр” ёс заншлаа танилцууллаа. 

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, санал санаачилгыг үргэлж дэмжиж хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, аялал жуулчлалын салбарт хамтран ажилладагт БОАЖ-ын Сайдын мэндчилгээ, талархлыг, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүргэлээ.

Төлөөлөгчид 2023 оны 3 дугаар сарын 2,3-ны өдөр Монгол Улсад болох НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ын хуралд амжилт хүсэж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10