Dark Light
Нийгэм | 2023-02-18

"Хүнсний аюулгүй байдал ба стандарт" сэдэвт илтгэл хэлэлцүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Стандарт, хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" Үндэсний хөтөлбөр болон стандартын ойлголтыг сэтгүүлчдэд өгөх хэлэлцүүлэгт боллоо. Уг хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Хүнсний аюулгүй байдал ба Стандарт" сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлээр:

- Хүнсний аюулгүй байдлын хяналт, стандартын хэрэгжилт,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стандартын шинэчлэл,

-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ -ын 36 тогтоолын хэрэгжилт, энэ онд хэрэгжүүлэх 114 арга хэмжээг танилцуулав. Тус уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, яамдууд тус бүр илтгэл хэлэлцүүлэн, сэтгүүлчид, оролцогчдын асуултад хариуллаа.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "СТАНДАРТЫН ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10