Dark Light
Нийгэм | 2023-02-18

Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Н.Өсөхбаяр түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Бямбатогтох, О.Баярхүү, Т.Пүрэвсүрэн, Г.Өсөхбаяр, Д.Төрболд, Ч.Энхмөнх, Д.Цэвэлсодном, С.Очирбат, Д.Тангад, У.Береке, М.Еркебулан, Н.Өсөхбаяр, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ц.Мөнхбаяр, Б.Баянмөнх, С.Сүхбат нараар магнуулсан 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэв. Түрүү бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр тодорч Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн хурц арслан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэсэн. 

Их шөвөгт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Ядамсүрэнгийн Бумбаяр үлдэж, дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Н.Пүрэвсүрэн аймгийн арслан Э.Баасанжав, Э.Мөнхжаргал, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10