Dark Light
Нийгэм | 2023-02-19

О.Цэцэнцэнгэл Их дуулгаас алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

О.ЦЭЦЭНЦЭНГЭЛИЙН “ИХ ДУУЛГА”-ЫН ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн өнөөдөр Израилийн Тель-Авивт өндөрлөлөө. Хамгийн сүүлийн барилдааныг +100 кг-ын жинд хийсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд жил гаруйн өмнө нь Парисын “Их Дуулга”-д түрүүлэхдээ финалд ялж байсан Азербайжаны туршлагатай жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр дахин ялснаар шагналын тавцанд зогссон. 

2021 онд Абу-Даби, өнгөрсөн жил Парист алтан медаль хүртэж байсан түүний “Их Дуулга”-ын гурав дахь түрүү нь болж байна. Ийнхүү Тель-Авивын татамид манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч барилдснаас 1 алт, 1 хүрэл медаль хүртэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19