Dark Light
Нийгэм | 2023-02-20

80 км/цагаас дээш хурдтай осолдоход зорчигчдын амьд үлдэх магадлал 20 хувь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

20 км/цагийн хурдны зөрүү 100 км замд ердөө 15 минут л хэмнэнэ. 80 км/цагаас дээш хурдтай зорчиж яваа автомашин осолд ороход доторх хүмүүс амьд үлдэх магадлал 20 хувиас бага байдаг.

Иймд жолооч та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган:
-Гүйцэж түрүүлэх үйлдлийг аюулгүй байдлаа бүрэн хангаж хийх,хамгаалах бүсийг жолооч зорчигч бүр хэрэглэх,

-Замын нөхцөлд тохируулан хурдаа тохируулах,

-Шөнийн цагт гэрэл шилжүүлэх,

зорчих хэсэг дээр шалтгаангүйгээр зогсохгүй байхад анхаарч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10