Боловсролын ерөнхий газар нь Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөгжил цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрын ногоо хадгалах агуулахын өрөөг хөргүүрээр тоноглох ажлыг Монгол ногоо төслөөс санхүүжүүлж, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн ашиглалтад орууллаа.
Зориулалтын хөргүүртэй агуулахтай болсноор хүнсний ногооны чанарыг алдагдуулахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах боломжтой боллоо.
АДМИН





)


Нийгэм




